Долдугаар сарын 17-ныг хүртэл жагсаал зохион байгуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан Чингисийн талбай, нийтийн эзэмшлийн газруудад долдугаар сарын 1-17-ныг хүртэл нам эвсэл, иргэдээс зохион байгуулах арга хэмжээ, жагсаал, цуглааныг бүртгэх үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Харин Төрийн болон нутгийн захиргааны байгууллагын төлөвлөгөөт арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. Монгол Улсын Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбогдуулан арга хэмжээний бэлтгэл ажил, иргэд олон нийт, гадаад улсын зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангахтай холбогдуулан жагсаал, цуглаан зохион байгуулахыг хоригложээ.
Б.Заяа