Хэвийн горимд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-08-16 23:55:07

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хэсэгчилсэн 112 дугаар хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа. Аймгийн Онцгой комиссын зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах цагийн хуваарийг 08 дугаар сарын 13-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүллээ.

Уг шийдвэрээс өмнө баар, караоке ажиллахгүй, хүнсний дэлгүүр 22.00 цаг хүртэл архи, согтууруулах ундаа худалдаалдаг байсныг ийнхүү цуцлав.

 

相关新闻