Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийн бүртгэл эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Оролцоо” төслийн бүртгэл эхэллээ.
Уг төслийн зорилго нь залуусыг
эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг сургаж, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг
баримжаа олгох, зөвлөгөө өгөх замаар хөдөлмөрт бэлтгэж, хөдөлмөр эрхлэх хүсэл
сонирхлыг бий болгож, ажилтай, орлоготой болгох зорилготой аж. 18-34 насны, сүүлийн 3 сар ажил,
хөдөлмөр эрхлээгүй, их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын байгууллагад
суралцдаггүй ажилтай, орлоготой болж ирээдүйгээ өөрчлөх хүсэлтэй залуусыг
бүртгэх аж. Уг төсөлд
төрийн үйлчилгээний цахим систем www.e-mongolia.mn ээр дамжуулан 2021 оны 8 дугаар сарын 16-ны
өдрөөс 22-ны өдрийн хооронд бүртгүүлэх боломжтой аж.
Төсөлд бүртгүүлэхдээ www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим хуудсанд өөрийн
нэр дээрх гар утасны дугаар болон интернет банкны эрхээрээ нэвтэрч орон “Оролцоо” төсөл гэсэн цэсэн дээр
дарснаар бүртгэлийн асуултууд гарч ирнэ. Цахим систем зөвхөн 18-34 насны залуучуудыг бүртгэх бөгөөд өөрийн
регистрийн дугаараа оруулан шалгуулах ажээ.