Коронавирусний 1613 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-18 11:25:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дундговь аймгийн хэмжээнд коронавирусний батлагдсан 1613 тохиолдол бүртгэгдэж, 1411 хүн эдгэрч, 6 хүн нас баржээ.

Сүүлийн 24 цагийн байдлаар Сайнцагаан суманд 16, Сайхан-Овоо, Баянжаргалан суманд тус бүр 5 тохиолдол батлагдсан байна.

Халдвар тус аймгийн 15 суманд бүртгэгдсэн. Сайнцагаан суманд 829 буюу хамгийн олон тохиолдол батлагдсан бол Цагаандэлгэр суманд хамгийн цөөн буюу 8 тохиолдол бүртгэгджээ. Эрдэнэдалай суманд 179, Дэлгэрхангай суманд 151, Адаацаг суманд 126, бусад сумдад 19-53 тохиолдол гарчээ.  

Эмчилгээний тасагт 217 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд, 6 хүний биеийн байдал хүнд, 20 хүний биеийн байдал хүндэвтэр байна. 

相关新闻