Коронавируст халдварын 1651 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн
мэдээллээр улсын хэмжээнд коронавируст халдварын 1651 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 437 нь нийслэл Улаанбаатар хотод, 1214 нь
аймаг орон нутагт илэрсэн байна. Орон нутагт сүүлийн 24 цагт 100-гаас дээш бүртгэгдсэн
тохиолдолтой 3 аймаг байна. Үүнд:
- Ховд аймагт 274,
- Баян-Өлгий аймагт 136,
- Дархан-Уулд 113 тохиолдол
бүртгэгдээд байна.
Халдварын хүндрэлийн
улмаас 4 хүн эндээд байна. Ингэснээр халдвараар нас барсан хүний тоо улсын
хэмжээнд 896 болоод байна. Харин эдгэрсэн хүний тоо 1723-аар нэмэгдлээ.
Өнөөдрийн байдлаар коронавирусний
халдвар авсан 10 517 хүн хэвтэн эмчлүүлж буй бол 9772 хүн гэрийн ажиглалт
тусгаарлалтын хяналтад байна.