Чингисийн талбайн зүүн талын замыг 4 хоног хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-06-30 12:47:14

"Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүний тайз заслын ажлыг хийхтэй холбогдуулан  Чингисийн талбайн зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаахаар боллоо.

Тодруулбал зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3 хүртэл замын хөдөлгөөнийг хаах юм. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр хамтран "Бэст оф Классикс” сонгодог үдшийн цэнгүүнийг  зохион байгуулах юм.

Долдугаар сарын 2-нд  21:00 цагаас Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  “Бэст оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүн болох бөгөөд Ж.Бизе “Кармен”, П.Чайковский “Нойрссон гүнж”, “Хунт нуур” Ж.Чулуун “Уран хас”, Д.Лувсаншарав “Шивээ Хиагт” Б.Шарав “Чингис Хаан” гэх мэт шилдэг бүтээлийн дээжээс толилуулах аж.

 Б.Заяа

相关新闻