Боловсролын байгууллагын ажилчдын 82.8 хувь нь эмэгтэйчүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-25 10:12:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр, 2020-2021 оны хичээлийн жилд бүх шатны боловсролын байгууллагын ажиллагчдын 17.2 хувь нь эрэгтэй, 82.8 хувь нь эмэгтэйчүүд байна.


Эдгээр ажилчдын дундаж нас 40, салбарын 10 хүн тутмын 8 нь эмэгтэй аж.


Цэцэрлэгийн багш нарын 67.4, ЕБС-ийн багш нарын 45.9, их, дээд сургуулийн багш нарын 30.8 хувь нь 420 мянгаас 1.1 сая төгрөгийн цалинтай. Нийт цэцэрлэг болон ЕБС-ийн тэтгэврийн насны багш нарын 21.8 хувь нь цэцэрлэг, 19.1 хувь нь бага ангийн, 7.6 хувь нь математик, 4.7 хувь нь хими, 4.5 хувь нь монгол хэлний багш байна.


Түүнчлэн, улсын хэмжээнд цэцэрлэгийн 10 багш тутмын 8, ЕБС-ийн 10 багш тутмын 7, их, дээд сургуулийн 10 багш тутмын 2 нь гэр хороололд амьдардаг судалгаа гарчээ. 



相关新闻