Төв аймгийн тамирчид модон саваа таталтын улсын аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-30 16:10:54
Yesukheitumur Tumurbaatar

Mas Wrestling буюу модон саваа таталтын улсын аваргыг Төв аймгийн тамирчид хошуучилж, улсын аварга боллоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон уг тэмцээнд 60 гаруй тамирчин оролцсоноос Төв аймгийн "Хүч тамирын нэгдсэн холбоо" гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, багаараа нэгдүгээр байр эзэлжээ.

Тухайлбал: Эрэгтэйчүүдийн 60кг-д Б.Ганчулуун алт, эмэгтэйчүүдийн 65кг-д Б.Нямжав алт, эрэгтэйчүүдийн 90кг-д Т.Мөнхтэмүүлэн хүрэл медаль хүртсэн байна. Биеийн тамир спортын газрын дэргэд эр "Хүч тамирын нэгдсэн холбоо"-ны хоёр тамирчин модон саваа таталтын дэлхийн цомоос мөнгөн медаль хүртсэн бөгөөд удахгүй болох Паурлифингийн дэлхийн аваргад өрсөлдөхөөр бэлтгэл хийж байна.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

相关新闻