“Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй” аян зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-08-27 19:32:24

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Говьсүмбэр аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй” аяныг орон нутагтаа зохион байгуулж байна.

Аяны хүрээнд байгаль орчны хууль тогтоомжийг сурталчлах, байгаль хамгаалах, хог хаягдлыг бууруулах, хог хаягдлыг ангилах зэрэг мэдээлэл, гарын авлага хүргэх, тухайн байгууллагад Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд хийж буй үйл ажиллагааг бусдад сурталчлах, туршлага солилцох зэрэг ажлыг зохион байгуулж байгаа аж.

Албаныхан мэдээлэл сурталчилгааны туг, дэвтэр аялуулах үйл ажиллагааг Гэзэгт ЗБН, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 425 дугаар нээлттэй хорих ангиас эхэлжээ. Байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламж нэмэгдүүлэх, хог хаягдлыг бууруулах, ангилах хүрээнд олон санал санаачилга гарган хэрэгжүүлж байгаа талаар албаныхан онцлов.

相关新闻