АСЕМ-ын зочдод үйлчлэх тогооч нарт зөвлөмж өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАзи Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын хүрээнд зохион байгуулах “Бэсрэг наадам” -ын үеэр үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагуудад зөвлөмж хүргүүлэв.
Хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах ажлын хэсгээс аж ахуйн нэгж, байгууллагуудын хоолны цэс, хоол хүнсний чанар аюулгүй байдал, үйлчилгээнд тавигдах шаардлагын талаар зөвлөгөө өгсөн байна. Мөн зөөгч, тогооч нарт олон үндэстний хоолны соёл, онцлогт анхаарч ажиллахыг онцлон анхааруулж, Монгол орны нэрийн хүндийг дэлхийд харуулах сайн үйлчилгээ үзүүлэх хэрэгтэйг сануулав.
Б.Заяа