Цагаан давааны замд гулсалт үүсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-08-31 11:51:23

Архангай /МОНЦАМЭ/. Цагаан давааны замд энэ сарын 29-ний 13 цагийн үед  4-6 км хэсэгт хөрсний гулсалт үүсч, замыг түр хаажээ. "Архангай-АЗЗА" ТӨХК-ий замчид уулын шороо түрж, мод үндсээрээ унасныг  зассанаар 19 цагийн үед зорчих хэсгийг чөлөөтэй болгосон байна.

Энэ жил бороо хур их орсноос давааны оройн хэсэгт 2-3 газарт булаг гараад байгаа юм.

Цаг агаарын байдлаас шалтгаалж давааны зам засварын ажил хүлээгдэж байгаа аж.

相关新闻