“Чингис хаан” Олон улсын нисэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглов
МОНГОЛЫН МЭДЭЭАСЕМ-ын дээд хэмжээний уулзалттай холбогдуулан энэ сарын 13-ны 01.00 цагаас 16-ны 23.30 цагийн хооронд “Чингис хаан” Олон улсын нийсэх буудал руу автомашинтай нэвтрэхийг хориглов.
Энэ өдрүүдэд Монгол Улсад ирэх болон явах зорчигчдыг “Буянт Ухаа” Спорт цогцолборт бүртгэж, аюулгүйн үзлэгт хамруулах юм. Аюулгүйн үзлэгт хамрагдсаны дараа нисэх буудал руу тусгай автобусаар зөөвөрлөх талаар МИАТ компаниас мэдээлэв. Нисэх буудал руу зөвхөн зорчигчийг тээвэрлэх тул Монгол Улсад ирэх болон явах зорчигчийг угтах болон үдэн гаргах хүмүүс Спорт цогцолборт ирэхийг анхааруулав.
Ч.Ариунболд