3, 4-нд бороо орж, 5, 6-наас хөрсөн дээр цочир хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ мөрний усны
түвшин үерийн түвшинг Зүүнбүрэн, Сүхбаатар сумдын нутгаар 103-134 см-ээр давж үерлэсэн байна. Иймээс ард
иргэд та бүхнийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн
УЦУОШГ-аас анхаарууллаа.
9 дүгээр
сарын 1-ний 20.00 цагаас 9
дүгээр сарын 2-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно,
өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-14
градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.
Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. Шөнөдөө 12-14 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна. 9 дүгээр сарын 3-6-ныг
хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр
3-нд бүх
сумдын нутгаар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Бусад хугацаанд бороо
орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Бусад хугацаанд салхи баруун хойноос
секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус
дулаан байна. 5, 6-наас
хөрсөн дээр цочир хүйтэрнэ.