Вакцины гурав дахь тунд 49 мянга гаруй иргэн хамрагдаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-03 09:48:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Файзер, Синофарм вакцины нэмэлт гурав дахь тунг наймдугаар сарын 27-ноос цар тахлын голомтод ажиллаж байгаа алба хаагч, 55-аас дээш насны болон зорилтот бүлгийн иргэдэд сайн дурын үндсэн дээр тарьж буй.


Есдүгээр сарын 2-ны байдлаар 49.831 хүн нэмэлт гурав дахь тунд хамрагдаад байна. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид 19”-тэй холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Наймдугаар сарын 27-ноос есдүгээр сарын 2-ны хооронд тус дугаарт 1541 иргэн ханджээ.

相关新闻