Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 3766 тохиолдол илэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн
хугацаанд 3766
хүн коронавирусээр халдварласан нь
батлагдлаа.
Шинээр илэрсэн тохиолдлын 1271 нь Улаанбаатар хотод, 2494 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд 3175 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын нэн хүнд
хэлбэрээр зургаан хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 651 жирэмсэн эх , 2651 хүүхэд эмчлүүлж байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн 12 473 нь хөнгөн, 4817 нь хүндэвтэр, 1396 нь хүнд, 255 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 28 890 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.