Улсын хэмжээнд 64.7 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд нийт 3.3 мянган хүн коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдахаас одоогийн байдлаар 1 тунгаар 2,243,338 хүн буюу 69.0 хувийг дархлаажуулжээ.
Хоёрдугаар тунгаар 2,105,719 хүн буюу 64.7 хувь нь тариулаад байна. Харин вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын нэгдүгээр тунгийн хамралт энэ сарын 5-ны байдлаар, 74.2 хувь, II тунгийн хамралт 69.8 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 2766 /23.2 хувь/ жирэмсэн эх, 12-15 насны 61.708 /69.4 хувь/, 16-17 насны 24.787 /73.1 хувь/ хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад буй юм.
Дэлхий дахинд вакцины гуравдугаар тунгийн явц эрчимтэй явагдаж байгаатай
холбоотой манай улс уг нэмэлт тунг иргэдийн дунд “Файзер”, “Вероселл” вакцинаас сонгож
хийлгэх боломж олгоод байна.
Г.Шинэтогтох