"КОВИД 19"-ийн шалтгаант бус 73 эндэгдэл бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-10 18:10:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Коронавируст халдвараар 7 дугаар сарын 18-наас өмнө нас барсан тохиолдлуудад эмгэгийн судалгаа хийсэн тухай дүн мэдээг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэрбээр хэлэхдээ, “Эрүүл мэндийн сайдын тушаалаар КОВИД 19-өөр халдварласан нас баралтын тохиолдлуудыг судлах эмнэл зүйн зөвлөх баг ажиллаж байна. Тус баг нийт нас баралтын хэчнээн нь коронавирусний шалтгаантай, халдвар авсан ч бусад шалтгаантай байсан эсэхийн судалсан. Ингэхэд нас барсан иргэдийн 73 нь бусад шалтгаанаар нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Тэдгээр хүмүүсийн хувьд коронавирусээр халдварласан ч хавдрын төгсгөлийн шатандаа байсан гэх зэрэг өөр шалтгаантай байгаа юм. Халдвартай ч өөр хүчин зүйлээс шалтгаалж нас барсан 73 тохиолдлыг албан ёсоор коронавирусний шалтгаант бус нас баралтын ангилалд оруулж байна. Тиймээс нас баралтын статистикаас коронавирусний шалтгаант нас баралтаас 73 тохиолдол хасагдсан гэсэн үг юм” гэв.


Коронавируст халдварын улмаас манай улсад 934 хүн нас бараад байна.  

 

Г. Шинэтогтох

相关新闻