Нийслэлийн ӨЭМТ- үүдэд 200 гаруй сайн дурын идэвхтэн ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын хариу арга хэмжээний хүний нөөцийн хомстлыг арилгах, хүний нөөцийг нэмэгдүүлэх талаар ЭМЯ, ЭМХТ, НЭМГ, ХХЭМБНХ хамтран шуурхай хурал зохион байгууллаа.
Хурлаар Эрүүл мэндийн
салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудлыг хөндөн ярилцсан юм. Тэр дундаа
хүний нөөцийн дутагдалд орсон өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай хүний
нөөцийг хэрхэн шийдвэрлэх асуудлыг хэлэлцэж, зарим шийдвэрийг гаргажээ. Тухайлбал, Эрүүл мэндийн сайдын тушаалаар өрхийн эмнэлэг
болон тусгай дугаарын 119 лавлах утсан дээр дайчлагдан ажиллаж байгаа резидент
эмч нарын ирцийг сайжруулж, ажиллах үүрэг даалгаврыг өгөхөөр боллоо.
Мөн Улаан загалмай нийгэмлэгийн бэлтгэгдсэн сайн дурын ажилтнуудыг өрхөд
дайчлагдахыг эрчимжүүлэх юм. Цаг
алдахгүй сайн дурын ажилтнуудыг дайчилж, өрхийн эмнэлгийн эмч нарын эмчилгээ,
хяналтад зарцуулах цагийг нэмэхээр болжээ. Энэ хичээлийн жилд эрчимт эмчилгээ
судлал, яаралтай тусламж судлал, дотрын анагаах судлал, эмнэлзүйн эмгэг судлал
чиглэлээр үндсэн мэргэжлийн сургалтыг 2021.8.15-нд төгссөн эмч нарыг ажлын
байранд зуучлах ажлыг эрчимжүүлнэ.