Иргэд аль болох халдварт өртөхгүй байхыг хичээх хэрэгтэйг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-17 12:34:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээг авах юм бол коронавируст халдвар буурч, хязгаарлалтад орох боломжтойг Монгол Улсын гавьяат эмч А.Амбасэлмаа өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өгөхдөө тодотгов.


Тодруулбал, тэрбээр коронавируст халдвартай тэмцэх дөрвөн элемент байгааг танилцуулсан юм.

1.Тандалтын судалгааг ямар ч үед хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах.

 2.Хэн хэзээ эрсдэлд өртөх, хэнийг хүндрэлээс сэргийлэх вэ гэдэг менежмент чухал гэдэгт анхаарах.

3.Цар тахлыг хяналтад авахад төрийн байгууллагын манлайлал, иргэн бүрийн оролцоо чухал байна.

4.Төрийн зохион байгуулж буй ажил дээр ард түмний дэмжлэг хэрэгтэй.

Иргэд аль болох өвдөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрвээ халдварт өртвөл эмнэлгийн тусламжийг маш түргэн хугацаанд авах нь зөв. Нэгдэж, нийлж, итгэл үнэмшилтэй байж цар тахлын ард гарна  гэдгийг тэрбээр анхааруулав.

 

相关新闻