Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2021-09-19 11:23:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ.


Халдварын тохиолдлын гурав нь зөөвөрлөгдсөн бол 1357 нь Улаанбаатар хотод, 1417 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 21391 иргэн байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 12768, хүндэвтэр 6352, хүнд 1904, нэн хүнд 371 хүн байгаа аж. Халдвар аваад гэртээ эмчийн хяналтад байгаа 52205 иргэн өрхийн эмчийн заавар, зөвлөмжийн дагуу эмчлүүлж байна.


Харамсалтай нь халдварын улмаас 12 хүн нас барснаар манай улсад “Ковид-19”-ын шалтгаант нас баралт 1035 болсныг ЭМЯ мэдээлэв. 

相关新闻