Завхан аймаг шатахууны 12 хоногийн нөөцтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-24 14:36:44

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт шатахууны нөөц хэвийн байна гэж аймгийн ЗДТГ-ын мэдээлэв.

Улаанбаатар хот болон бусад аймагт шатахууны нөөцгүй болсон сургаар иргэд их хэмжээгээр шатахуун авч ачаалал үүсгэсэн байна. Тиймээс шатахуун түгээх станцууд байгаа нөөцөө иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зорилгоор 9-р сарын 22-ны өдрөөс тодорхой үнийн дүнгийн хязгаарлалттай түгээж байна. Мөн саванд шатахууныг өгөхгүйгээр үйлчилж эхэлжээ.

Тухайлбал НИК 100 литрээс дээш, Магнай трeйд, Тэс пeтролиум шатахуун түгээх станцууд 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд шатахуун олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна гэв. Ташрамд, тус аймагт шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд Петровист АИ 92-2420, 95-2750, евро 92-2570, евро дизель 2550 төгрөгийн үнэтэй байна. Харин Магнай трейдэд шатахууны үнэ литр нь АИ 80-2390, дизель 2450, АИ 92 2420 төгрөгийн үнэтэй байна. 


相关新闻