Нийслэлийнхний 15 хувь нь вакцины нэмэлт тунг хийлгээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 83, II тунд 335, нэмэлт сэргээх тунд 1363 буюу нийт 1781 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.5
хувь нь I тунд, 70.6 хувь нь II тунд, 15 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байна.
Мөн 2903 жирэмсэн эх, 12-15 насны 66 606, 16-17 насны
26 204 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа аж.