Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-09-29 16:34:36

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг хийж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Хууль зүй дотоод хэргийн сайдын 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн А/173 дугаар тушаалаар Төрийн архивын үйл ажиллагаанд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан үзлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Тус шийдвэрийн дагуу улсын үзлэг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, улсын үзлэгийн удирдамжийг баталсан. Удирдамж шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтсийн Төрийн  архивын үйл ажиллагаанд улсын үзлэг хийж байна. Архивын ерөнхий газрын дэд дарга Ч.Оюунчимэгээр ахлуулсан гурван хүний бүрэлдэхүүнтэй комисс 9 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд ажиллах аж. 

相关新闻