Цагаан-Уул суманд ахмадын өргөө ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд улсын төсвийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмадын өргөөний байр барьж нээлтээ хийлээ.
Тус байр нь дотроо том заалтай, 2 жижиг өрөөтэй, халаалттай бөгөөд ахмадууд чөлөөт цагаараа бие бялдраа чийрэгжүүлэх, дуулж бүжиглэх боломжтой юм. Баярынхаа өмнө шинэ байртай болсондоо ахмадууд сэтгэл хангалуун, баяртай байгаагаа илэрхийлж байлаа.