АШУҮИС-д эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-29 19:09:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн дэргэд дуураймал орчинг бүрдүүлсэн сургалтын төв байгууллаа.

 

Уг төвийг Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб Олон Улсын Ротари сангийн 538.6 сая санхүүжилтээр тохижуулсан байна. Энэхүү төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм.

 

Монголын анхны бүрэн компьютержсэн “Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлзүйн ур чадварын сургалтын төв” байгуулах төслийн эхний үе шатны хүрээнд дүрс оношилгооны өрөө, төрөх өрөө, яаралтай тусламжийн өрөө, мэс заслын өрөө гэсэн дөрвөн үндсэн тусламжийн орчинг бүрдүүлж эх барих бусад тусламж, мэс ажилбарыг дэлгэцээр бичлэг хэлбэрээр үзүүлэх сургалтын өрөөг бүрэн тохижуулаад байна.

 

Төслийн хоёр дахь шатанд мэргэжилтэн солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд АНУ-аас мэргэжилтнүүд авчирч сургалт зохион байгуулж, Монголоос дөрвөн мэргэжилтнийг АНУ-д ур чадварын сургалтын төвүүдээр зочлуулж хоёр долоо хоногийн дадлага сургалтад хамруулна гэж АШУҮИС мэдээлэв.


相关新闻