Нийслэлийн нийт хүн амын 16 хувь нь вакцины нэмэлт тунг тариулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-30 08:41:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдварын эсрэг I тунд 94, II тунд 301, нэмэлт сэргээх тунд 1618, нийт 2013 иргэнийг дархлаажуулжээ.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 74.5 хувь нь I тун, 70.6 хувь нь II тун, 16 хувь нь нэмэлт тун тариулаад байна.

Зорилтот бүлгийн буюу 2909 (24.4 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 66686 (75.0 хувь), 16-17 насны 26224 (77.4 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

相关新闻