Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-01 10:01:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ахмадын баярыг тохиолдуулан ахмадууддаа мэндчилгээ дэвшүүллээ.

Жил бүрийн 10-р сарын 1-ний өдөр ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, та бүхнийхээ бүтээсэн гавьяаг дурсаж, алтан сургаал бүхнийг тань сонсдог билээ. Ахмадууд та бүхний Булган нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хүүхэд багачууд, залуу үеийнхний сайн, сайхан ирээдүйн төлөө зориулсан бүхэнд тань аймгийн Засаг дарга миний бие хувиасаа болон нийт ард иргэдийнхээ өмнөөс чин сэтгэлээсээ баярлалаа гэдгээ илэрхийлж байна. Ахмадуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах, төрийн засгийн үйлчилгээг түргэн шуурхай, жигд хүртээмжтэй хүргэхийн төлөө Булган аймгийн төр захиргааны байгууллагууд тууштай ажиллах болно гэж аймгийн Засаг дарга мэндчилгээндээ дурдлаа.

Манай улс энэ өдрийг 1992 оноос эхлэн тэмдэглэж ирсэн байна. НҮБ-аас анх 1990 онд ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэр гаргаснаар дэлхийн олон орон жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг ахмад настнуудаа баярлуулах, хүндлэх, эрх ашгийг нь хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулан тэмдэглэдэг болжээ.

相关新闻