Халдварын 1811 тохиолдол илэрч, 19 хүн энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1811 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 650 тохиолдлоор цөөн үзүүлэлт юм.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 897 нь Улаанбаатар хотод, 914 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн их буюу 150 тохиолдол батлагдсан байна.
Мөн хугацаанд 6780 иргэн эдгэрсэн бол 41-80 насны 19 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1260 хүн нас бараад байна.
Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 813 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 61 554 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.