Эмнэлэгт хэвтэх шаардлагатай 189 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-03 11:24:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо буурахгүй, эмнэлгийн тусламж, үйлчилгээ шаардлагатай өвчтөний тоо нэмэгдэж, өвчтөний биеийн байдал хүндэрсний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдол гарч байна.


Тиймээс өвчтөнийг эрт илрүүлж, зөв эрэмбэлэн ангилж, тохирсон тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, эрэмбэлэн ангилалтыг хяналттай болгож, мэдээллийг цахимжуулах, коронавируст халдвартай өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний А/595 дугаар тушаалаар “КОВИД-19” цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлын багийг байгуулан УОК-ын Шуурхай штабын дэргэд ажиллуулж байна.


Тус ажлын багт 10 дугаар сарын 1-ний өдөр нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 324 иргэн хэвтэх хүсэлт гаргасан байна. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 22 эмнэлгийн 189 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлжээ. Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна.

Тус ажлын багийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж ахлан ажиллаж байгаа юм.

相关新闻