Гурван зуун хүнд амьдрал бэлэглэсэн Ц.Мөнхбаатар “Мөнгөн донор” боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-04 17:23:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг сар бүрийн гурван буюу “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 79 дэх удаагийн үйл ажиллагааг Худалдаа хөгжлийг банк уламжлал болгон 6 дахь удаагаа хамтран зохион байгууллаа.

 

Энэхүү өдөр сайн дурын, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулж урамшуулахыг зорилго болгодог.

 

Эл өдөр 2010 оноос эхлэн 100 удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 300 хүнд амьдрал бэлэглэсэн Ц.МөнхбаатарыгМөнгөн донор”-оор,

2014 оноос цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 150 хүнд амьдрал бэлэглэсэн Э.АриунбатыгБахархал 50” тэмдгээр, 2012 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж 120 хүнд амьдрал бэлэглэсэн Э.БасхүүгБахархал 40” тэмдгээр, 2014 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 90 хүнд амьдрал бэлэглэсэн Э.ТөрбатыгБахархал 30” тэмдгээр,

2016 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгч 60 хүнд амьдрал бэлэглэсэн О.Отгонбаатар, П.Наранцацрал нарыгБахархал 20” тэмдгээр тус тус шагнаж алдаршууллаа.

 

Эдгээр донорт хамтран зохион байгуулагч ХХБ гарын бэлэг, Монос хүнс ХК дархлаа дэмжих хүнсний бүтээгдэхүүний багцаар бэлэг барьсан бол Мөнгөн гүүр эмнэлэг Мөнгөн донор, бахархал 50 тэмдгийн эздэд үзлэгийн эрхийн бичгээ гардуулав.

 

Түүнчлэн цус цуглуулах суурин 3 төвөөр үйлчлүүлсэн нийт цусны доноруудыг Жем интернэшнл ХХК-ийн бүтээгдэхүүний дээжээр урамшуулсан юм.



 

相关新闻