Хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хүдэр баяжуулах үйлдвэр ашиглалтад орлоо.
Уг үйлдвэрийг “Олон ихт баян” ХХК барьж ашиглалт оруулсан бөгөөд үйл ажиллагааг нь энэ оны 10 дугаар сарын 9-нд албан ёсоор нээсэн байна.
Энэ үйлдвэр төмрийн хүдрийг боловсруулж төмрийн баяжмал гарган, экспортлох бөгөөд улс, орон нутгийн эдийн засагт томоохон ач холбогдолтой төдийгүй, шинээр 400 гаруй ажлын байр бий болох юм. Мөн ажиллах хүчнийхээ заримыг Даланжаргалан сумын иргэдээс авахаар тохиролцжээ.
Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Т.Аубакир, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, "Олон ихт баян" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхбат болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус үйлдвэрийг Даланжаргалан сумын Бичигт багийн нутагт барьжээ.