Ихэнх нутгаар бороо орж сэрүүснэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-07 08:05:42

Энэ сарын  8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд нутгийн баруун хагаст, 10-нд нутгийн төв хэсгээр, 11-нд зарим газраар дуу цахилгаантай бороо орно.

Салхи 9, 10-нд зарим газраар  секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 9-нд баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс манайд мэдээллээ.

Б.Заяа

相关新闻