2020 оны “Дети Азии” спортын наадам Монголд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОХУ-ын Якут улсын Якутск хотод лхагва гарагт болсон “Дети Азии” спортын наадмын Олон улсын хорооны хуралдаанаар 2020 оны наадмыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулах шийдвэр гаргажээ.
Тус хорооны гишүүд Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан тэргүүтэй манай төлөөлөгчидтэй уулзалт хийсэн байна.
Олон улсын хүүхдийн спортын ҮII наадмыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг МҮОХ-ноос 2015 онд гаргаж энэ оны зургадугаар сард спортын наадмын Олон улсын хорооны ерөнхийлөгч Д.Глушко тэргүүтэй төлөөлөгчид Монголд ирж спортын наадам явуулах нөхцөл байдал, спортын барилга байгууламжтай танилцсан юм.
Сайд С.Ламбаа “Манай улсын Засгийн газрын хуралдаанаар “Дети Азии” спортын наадмыг бэлтгэн явуулах төлөвлөгөөг хэлэлцэж баталсан. Дөрвөн жилийн хугацаанд шинэ спортын барилга байгууламж нэмэгдэж дэд бүтцийг сайжруулна. Гэрээнд гарын үсэг зурах, Зохион байгуулах хороог байгуулах, Ерөнхийлөгч, парламентын дарга, Засгийн газар, нийслэл хотын Захирагчид дэмжлэг туслалцаа хүсэх, ОУОХ, Азийн олимпийн зөвлөлийн ивээлд багтах зэрэг асуудал байна.” хэмээн онцлосон байна.
“Дети Азии” спортын наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэрээнд Вьетнам улсын Дананг хотод болох Азийн элсний наадмын үеэр гарын үсэг зурахаар тохиролцжээ.
Д.Өлзий