Б.Хонгорзул багийнхаа анхны алтан медалийн эзэн болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-07 11:10:22

ОХУ-ын Якут улсын Якутск хотод эхлэсэн олон улсын “Дети Азии” ҮI спортын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эхний өдөр охидын 52 кг-д Баянхонгор аймгийн бөх Б.Хонгорзул түрүүлж Монголын багийн анхны алтан медалийг авч чадлаа.

Тус тэмцээн спортын бэлтгэлийн “Триумф” ордонд эхэлж хөвгүүдийн 35, 46, 58, 76 кг, охидын 32, 40, 52 кг жингийн барилдаанууд боллоо. Чөлөөт бөхийн тэмцээнд Вьетнам, Азербайжан, Казахстан, Киргиз, Йемен, Монгол, Тажик, ОХУ-ын бүрэлдэхүүний Бүгд найрамдах улс, муж, хязгаар, хотын бөхчүүд өрсөлдөж байгаа юм.

Манай бөхчүүдээс охидын 40 кг-д Баянхонгорын бөх Т.Цээням мөнгө, хөвгүүдийн 46 кг-д ”Дархан-Хасу-Мегастарс” клубын бөх Н.Наранхүү, 58 кг-д Баянхонгорын бөх Э.Бямбадорж хүрэл медальд хүрчээ.

Хөвгүүдийн 35 кг-д 8 бөх зодоглосноос манай бөх Г.Энхням нэгдүгээр тойрогт Тажикийн бөх С.Шокруктай барилдаж ялагдаад 4:14 оноогоор дийлджээ. 46 кг-д 8 бөх барилдсанаас манай Н.Наранхүү нэгдүгээр тойрогт Киргизийн бөх Т.Улукбекийг ялж дараа нь ОХУ-ын бөх А.Никифоров 8:8 оноогоор хожигдож хүрэл медалийн төлөөх барилдаанд өрсөлдөгчөө давжээ. 58 кг-д 10 бөх барилдсанаас Э.Бямбадорж нэгдүгээр тойрогт Якутын бөх Илья Бочкарёвыг ялж дараа нь ОХУ-ын бөх Н.Софронов 3:6 оноогоор ялагдаж хүрэл медалийн төлөө Киргизийн бөх У.Нурманыг 14:8 оноогоор хожжээ. 76 кг-д 7 бөх барилдсанаас манай бөх Р.Мөнхбаяр нэгдүгээр тойрогт Казахстаны бөх У.Бекзатад дийлджээ.

Д.Өлзий

 

相关新闻