Өвс тээвэртэй холбоотой галын аюулын дуудлага иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой
байдлын газарт өнгөрсөн хагас сарын хугацаанд гурван удаагийн дуудлага иржээ.
Түүний хоёр нь өвс тээвэрлэх үедээ галын аюулгүй байдлыг хангаагүйтэй холбоотой
байна. Хангал сумын Хялганат тосгонд “Бонго” загварын машины тээвэрлэж явсан өвс
шатсан дуудлага иржээ. Мөн Сэлэнгэ сумын Тариахтай багт өвс ачсан машин бүрэн
шатсан байна. Эдгээр гал түймэрт Онцгой байдлын газрын Хялганат тосгон дахь гал
түймэр унтраах 50-р ангийн албан хаагчид, сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн
ангийн ажилтнууд ажиллаж унтраасан байна.
Намрын хуурайшилттай үе болон өвс тээвэрлэх
тохиолдолд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас
анхааруулж байна.