Наадмын түрүү магнай бөхийг Тоёота мотор корпораци “Ланд Круйзер-200”-гаар байлна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-07-07 13:25:29

Улаанбаатар хотноо Үндэсний их баяр наадмын 3 өдрийн турш  “Тоёота мотор корпораци” нь албан ёсны түншээр 3 дахь жилдээ оролцох болсон талаар “Хангарьд” ордонд хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

“Тоёота мотор корпораци” албан ёсны түншийн хувьд Үндэсний их баяр наадмын түрүү магнай бөхийг “Ланд Круйзер-200” автомашинаар шагнан урамшуулна. Наадмын түрүү бөхийн бай шагналыг гардуулах ёслол долдугаар сарын 13-ны 10 цаг 30 минутад  Чингисийн талбайд болно. Уг шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд, “Тоёота мотор корпораци”-ийн Удирдах захирал Нанахара Хироаки нар гардуулах юм.

“Тоёота мотор корпораци” нь “Үндэсний их баяр наадам-2016”-гийн албан ёсны түнш төдийгүй албан ёсны хамтрагч болох Хэт Моторс ХХК, Таван Богд ХХК, Мөнххада ХХК-тай цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж байгаа билээ.

Дашрамд сонирхуулахад, Дэлхийд алдартай “Тоёота мотор корпораци”-д нийтдээ 344 мянга 109 ажилтантай бол төв компанийн ажиллагсадын тоо 70 мянга 37 байв /2015 оны 3-р сарын сүүлийн байдлаар/. Тус компанийн санхүүгийн үзүүлэлт нь 27 их наяд 234 тэрбум иен бөгөөд үйл ажиллагааны орлого нь 2 их наяд 750 тэрбум иен болжээ /өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар/.  2015 онд 9 сая 190 мянган автомашин борлуулжээ.

Д.Өлзий

相关新闻