М.Анхцэцэг олимпийн тэтгэлгээ гардан авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-07-07 13:42:14

Гүрж улсад болсон Хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, хос мөнгөн медаль хүртсэн М.Анхцэцэгт “Рио-2016” олимпийн тэтгэлгийг нь гардуулжээ.

ДЗАШТ-д түүхэн амжилт үзүүлж нэг алт, хоёр мөнгөн медальтай болж чадсан Мөнхжанцангийн Анхцэцэг болон дасгалжуулагч Цэнхэржавын Хосбаяр нарыг МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, "Рио-2016" Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар нар өнөөдөр хүлээн авч уулзан, Олимпийн тэтгэлэгийг нь албан ёсоор гардуулан өгч, баяр хүргэж, олимпийн дэвжээнд өндөр амжилт гаргахыг хүссэн юм.

Д.Өлзий

相关新闻