Рашаан, ус ашигласны төлбөрийн орлого 2,9 тэрбум төгрөгөөр давжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчид аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн III улирлын гүйцэтгэлийг
сонслоо. Нийт орлого ба тусламжийн дүн 55,6 тэрбум төгрөг буюу 108,5, нийт зарлага 44,9 тэрбум төгрөг буюу 80,7 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 5,0 тэрбум төгрөг
буюу 9,9, урсгал орлого 4,5 тэрбум төгрөгөөр буюу 23,6 хувиар тус тус өсжээ.
Нийт орлогоос аймгийн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 24,0 тэрбум төгрөг буюу 121.3, сумдын
төсвийн нийт орлого ба тусламжийн дүн 31,6 тэрбум
төгрөг буюу 100,4 хувийн
гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 23,8
тэрбум төгрөг буюу 121,5 хувь
байна гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсээс мэдээллээ.
Нийт орлогын 56,6 хувийг тусламж
санхүүжилтийн орлого, 36,2 хувийг татварын орлого, 7,2 хувийг татварын бус
орлого эзэлж байна. Аймгийн дүнгээр авч
үзвэл хувь хүний орлогын албан татвар, хөрөнгийн албан татвар, улсын тэмдэгтийн
хураамж, байгалийн нөөц ашигласны төлбөр, хүү торгуулийн орлого биелж, хог хаягдлын үйлчилгээний орлого,
газрын төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, бууны албан татвар, түрээсийн орлого
тасарсан байна.
- Ус рашаан ашигласны
төлбөрийн орлого 2,9 тэрбум төгрөгөөр давж биелсэн нь орлогын гүйцэтгэлд нөлөөлсөн
байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эргүүлэн ашигладаг нуурын ус
хөлдсөний улмаас саарал усны хэрэглээ багасч, Сэлэнгэ мөрнөөс ашиглах усны
хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалан энэ төрлийн орлогын төлөвлөгөө давж биелсэн
байна гэж Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогтт мэдээллээ.