Азийн залуучуудын наадам 2023 онд Улаанбаатар хотод болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2023 онд "Зүүн Азийн залуучуудын II наадам"-ыг зохион байгуулахаар товлоод байгаа билээ.
Энэхүү наадамд спортын 12 төрлөөр 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцохоор Ази тивийн улс орнуудаас 1500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байна. Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах
хяналтын баг, шүүгчид болон наадмыг үзэж сонирхогчид зэрэг олон зуун хүн Улаанбаатарт ирэх юм. Иймд тус наадмыг зохион байгуулах олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн иж бүрэн спорт цогцолбор
зайлшгүй шаардлагатай бөгөөд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутагт
Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборыг барьж байгуулж байгаа юм.
Энэхүү шинэ спорт цогцолборын барилга нь 9228 ам метр талбайтай бөгөөд 3 блок барилгаас бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн болон бусад ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна.