Хот хоорондын чиглэлд нэмэлтээр 152 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-07-07 17:44:32

Автотээврийн үндэсний төвөөс баяр наадмын өдрүүдэд хөдөө, орон нутгаас нийслэл хот хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хот хоорондын зорчигч тээврийн нэмэлт 152 тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Нэмэлт тээврийн хэрэгслийн хуваариар  долдугаар сарын 9-17-ныг дуустал үндсэн 1287, нэмэлтээр 152, нийт 1439 тээврийн хэрэгслээр үйлчилнэ.

Б.Заяа

相关新闻