Наадмыг угтан 172 мянга 200 м 2 талбайг цэвэрлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-08 09:38:22

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн баяр наадмыг угтан “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, дүүргүүд хамтран 172 мянга 200 м 2 талбайн хогийг цэвэрлэж байна.

Одоогоор айрагдсан морины хашаа, хурдан морь шүдлэх хашаа, хурдан морины комиссын хашаа, морь барианы зурхайн хашааг шинээр барьжээ. Мөн үзэгчдийн 3000 хүний сандлыг угсарч, 32 нийтийн бие засах байгууламж байршуулж, 3600 м2 талбайд явган зам хавтан суурилуулан, индэрийг будсан байна. Хүй долоон худагт өдөр тутам усалгаа хийж газрыг чийгшүүлэн, Аюулгүйн тойрог тугны суурийн орчимд цэцэг тарьж байгаа аж. Хүй долоон худагт А,Б  зогсоолд баригдах үйлчилгээний хэсгийн гадна цахилгаан хангамжийн угсралтын ажил дуусчээ.

Ч.Ариунболд

相关新闻