Ургац хураалт 84,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-10-30 10:33:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар үр тарианы ургац хураалт 84,1 хувь байна гэж мэдээллээ. Одоогийн байдлаар 36,4 мянган га талбайгаас 58,7 тонн үр тариа хураажээ. Нэг га талбайгаас дунджаар 16,1 центнер ургац авч байна.

Улаанбуудайн ургацын 84,4 хувийг хурааж, 57,6 тонныг аваад байна. Төмс, хүнсний ногооны ургац хураалт дуусч, 4313 тонн төмс, 1628 тонн хүнсний ногоо хураасан мэдээтэй байна.

相关新闻