Цэвэрлэх байгууламж барих ажил эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-10-31 19:07:03

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн төв Сүмбэр суманд төв цэвэрлэх байгууламжийн барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Тус цэвэрлэх байгууламжийг Польш Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барих бөгөөд барилгын ажлын үндсэн гүйцэтгэгчээр "Эко консалтинг" ХХК  ажиллахаар шалгарчээ.

Сүмбэр суманд цэвэрлэх байгууламж барьснаар хоногт 2000 м3/ усыг  боловсруулж ашиглах боломж бүрдэх аж.

Цэвэрлэх байгууламж барих судалгааны ажлыг сүүлийн хэдэн жилийн турш хийж эдүгээ ийн ажил хэрэг болж байгаа аж. 

相关新闻