Гурванбулаг суманд цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Гурванбулаг суманд цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад
орлоо. Улсын төсвийн нэг тэрбум 41 сая төгрөгийн төсөвт өртөгтөй, 75 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг Г.Орхон захиралтай "Баатар шүтээн
уул" ХХК барьжээ.
Өмнө нь тус суманд цэцэрлэгт хүмүүжих
хүүхдээ багтаахгүй гэр барьж үйл ажиллагаа явуулж байсан юм.