ОХУ руу явах жолооч нарыг баримт бичгээ нягтлахыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМОйрын өдрүүдэд Сэлэнгэ аймаг Алтанбулаг хилийн боомтоор ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэл болон зорчигч урсгалын ачаалал ихэсчээ.
Ачаалал нэмэгдэхийн хэрээр тээврийн хэрэгслийн баримт бичгийн зөрүүтэйн улмаас хил дээрээс тээврийн хэрэгслүүд буцах асуудал багагүй гарчээ. Тиймээс баяр, амралтын өдрүүдэд дээрх зөрчлийг арилгах боломжгүй тул жолооч нарыг хотоос гарахаасаа өмнө холбогдох материалаа үнэн зөв бүрдүүлэхийг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
Тодруулбал тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэлд анхаарахаас гадна, тээврийн хэрэгслийн арлын дугаар, хөдөлгүүрийн багтаамж, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл болон тэмдэг дарагдсан эсэх, татварын гэрчилгээн дээрх мэдээлэл тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэл хоорондоо таарч буй эсэхийг шалгахыг зөвлөлөө.
Б.Заяа