Наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын 404 албан хаагч ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлсын баяр наадмаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 404 албан хаагч 24 цагийн бэлэн байдалд ажиллахаар болжээ.
Тодруулбал Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Чингисийн талбайд хяналт шалгалт хийж ажиллах юм байна. Мөн НМХГ-ын төв байранд 26, лабораторид 16, Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, Налайх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 14, болзошгүй хордлого халдварын үед дуудлагаар 148 албан хаагч ажиллах юм байна.
Б.Заяа