Сөүл-Улаанбаатарын чиглэлд өнөөдөр 2 нислэг үйлдэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсаас энэ сард
гадаадын орнууд руу нийт 39 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Улсын Онцгой
комиссоос баталж гаргасан шийдвэрийн дагуух хуваариар өнөөдөр Сөүл-Улаанбаатар,
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд 2 нислэг үйлдэж байна.
Мөн эм, эмнэлгийн хэрэгслийн
нөөцийг бүрдүүлэхээр манай улсаас өнөөдөр БНХАУ руу онцгой үүргийн нислэг үйлдэж байна. Нийт
200 орчим төрлийн эм, тариа татан авч байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Өчигдөр БНСУ-аас 19.4 тонн
мөн эм, эмнэлгийн хэрэгслийг татан авав. Үүнд эм, эмнлэгийн хэрэгслийн жагсаалтад
антибиотик, тариур, цус шингэлэх эм зэрэг бүтээгдэхүүн багтжээ.
Нэн шаардлагатай байгаа эм,
эмнэлгийн хэрэгсэл татан авах ажиллагааг ГХЯ, ЭМЯ, эрүүл мэндийн байгууллага,
ЗТХЯ, УОК, Нэгдсэн шуурхай штаб хамтран зохион байгуулж байна.