Урианхай сурын харвааг Э.Энхбат тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-09 12:52:18

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваанд 21 аймаг, 8 дүүргийн 175 харваач цэц мэргэнээ сорьсноос Зэвсэгт хүчний Алдар спорт хороо “Жем интернешнл” компанийн харваач Урианхай сурын спортын мастер Э.Энхбат тэргүүлжээ.

Зөвхөн эрчүүд оролцдогоороо онцлогтой энэхүү төрлийн дэд байрт Шинэ Налайх” багийн харваач Урианхай сурын мэргэн Ч.Одонхүү, гутгаар байрт Хангарьд спорт клубын харваач, уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр Хүдрийн ил уурхайн эксковаторын машинист Э.Ганчулуун орсон байна.

Харин дөрөвдүгээр байрт Урианхай сурын спортын мастер Л.Мөнхцоож, тавдугаар байрт Баян-Өлгий аймгийн Алтай сумын залуу харваач Г.Сугар-Эрдэнэ шалгарчээ.

Харвааны дүнд урианхай сурын дэд мастер Т.Ганцогт, залуу харваач Г.Сугар-Эрдэнэ нар Спортын мастерийн болзол хангажээ. Харин Л.Отгоншар, С.Энхболд, Я.Ганболд, Б.Хүдэрхуяг нар тус бүр 21 оноогоор Спортын дэд мастерийн болзол хангасан байна.

Ч.Ариунболд

相关新闻