Наадмын өдрүүдэд Алтанбулаг, Эрээнцавын боомт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМТулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын өдрүүдэд буюу энэ сарын 11-15-нд БНХАУ-таа хил залгаа автозамын боомтууд амрана хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.
Монгол, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-ийн дагуу бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрүүдээр автозамын боомтууд амардаг байна.
Харин ОХУ-тай хил залгаа Алтанбулагийн боомт, Эрээнцавын боомтууд 24 цагаар тус ажиллах аж. Мөн агаарын замын болон төмөр замын боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Түүнчлэн АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр хилийн боомтууд хэвийн ажиллана.
Ч.Ариунболд