Ховд клубийн М.Тэлмүүн 21 жилийн дараа зодог тайлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МХБХ-ны 2022 оны улирлын "Hisense Үндэсний дээд Лиг"-ийн 2 дугаар тойргийн тоглолт СП Фалконс болон Ховд клубийн хооронд бямба гарагт боллоо.
Тоглолт дууссаны
дараагаар Ховд клубийн тоглогч спортын мастер Мөнхжаргалын Тэлмүүн хөлбөмбөгийн
ногоон дэвжээн дээрээ зодог тайлж буйгаа зарласан юм.
Тэрбээр анх 1998 оноос
эхлэн С.Пүрэвсүх багшийн удирдлага дор спортын гараагаа эхлүүлэн
нийт 21 жил хөлбөмбөгийн спорттой нөхөрлөсөн байна. М.Тэмүүлэн 2004-2016 онд Унаганууд клубт С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн удирдлага дор тасралтгүй амжилттай тоглож, энэ
жил Ховд клубийн тоглогчоор Үндэсний дээд лигт дэвшин тоглосон билээ.